Шилийн сайн эрсийн анхдагч нь Дарьгангын Манжийн эзэн хааны сүрэгчин Торой банди" "Төрийн бөөс" хэмээн алдаршсан Нанзад /1834-1904/ юм. Тэрээр 1860-аад оны үед Цахар найман хошуунд төдийгүй Халхад ихэд нэрд гарсан шилийн сайн эр байжээ. Нанзадын уг гарал нь Цахар хүн. Тэрээр 1830 онд одоогийн Бударын чулуу" хэмээх газар төржээ. Нанзадыг бага байхад эцэг нь насан өөд болж эхийн хамтаар ядуу тарчигхан амь зууж байв. Эхийн хүсэлтээр багадаа "Бургасан дуганд" шавилан сууж байсан боловч лам багшийн элдэв харгислалыг үл тэвчин дуганаасаа оргон гэртээ иржээ. Тэр цагаас эхлэн ядуу ардын зовлон зүдгүүрийг үл ойшоогч ноёд баяд, харийн худалдаачдын эсрэг эр бяр, зориг хүчээрээ тэмцэж эхэлжээ. Түүний энэ тэмцэл нь зөвхөн амин хувийн ашиг сонирхлоо бодсонгүй хошуу нутгийнхаа ядуу дорой ард олонтой олсон олзоо хуваан тараадаг байсан нь нутгийн олондоо хүндлэл хайрыг олсон. Нанзад бол хурц сэргэлэн, эрэлхэг зоригтой хүн байсан төдийгүй маш сайхан дуучин, хөгжимчин байсан гэдэг. Нанзадыг цээлхэн сайхан хоолойгоороо, гайхамшигтай сайхан хуураараа уяруулан дуулж хуурддаг байсан хэмээн нутгийхан хуучилдаг. Торой банди насан өндөр болоод Шартын хад, Таван толгой, Ээлт хошуугаар нугаглаж байгаад 1904 онд насан өөд болсон. Тоорой банди буюу Нанзадын намтрыг судлах ажил судлаачлын сонирхлыг ихэд татаж байв.
Хэдийгээр түүний намтар түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдээгүй боловч нутгийн ард олны дунд аман түүхээр хадгалагдан үлджээ. Тиймээс ч эрдэмтэн судлаачид Нанзадтай холбоотой домог түүх, ардын дууг гол хэрэглэгдэхүүн болгон судалсан байдаг. Нэрт Монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов "Монгол ардын аман зохиолын жишээнүүд" номондоо Тоорой бандийн дуунаас хэдэн бадгийг оруулсан байна. Тэрээр Торойн дууны тухай судалгаа хийсэн төдийгүй Торойн дууг нийтэлж, монгол ардын аман зохиол буюу ардын дууг сонирхох гадаадын монголч эрдэмтдэд анх удаа танилцуулсан байна. Үүний дараа Ц.Дамдинсүрэн 1944 онд "Торой банди" хэмээх өгүүлэл бичиж Үнэн сонинд хэвлүүлжээ. 1957 онд О.Жамбалжамц Торой бандийн домог, хууч яриаг цуглуулан нэлээд хэдэн жил боловсруулан "Торой банди" хэмээж жүжиг найруулан Сүхбаатар аймагт тоглуулсан юм. 1958 онд Бавуудорж "Торой бандийн тухай" хэмээх бэсрэг ном хэвлүүлсэн нь Нанзадын намтар түүхийг тодруулах чухал хэрэглэгдэхүүн болжээ.
Ц.Дамдинсүрэн гуай "Торой банди бол сайн эр, муу хулгайч хэмээх хоёр нэртэй явсан хүн. Ардууд түүнийг сайн эр гэж магтдаг. Ноёд, хятадын зальхай худалдаачин түүнийг муу хулгайч гэж занадаг байсан... Торой банди бол тэмцэлт хүн хэмээн нотлон бичсэн" байна.
Нанзадын олонд алдаршсан "Тоорой банди" хэмээх нэрийн тухай асуудал нэлээд маргаантай байдаг. Тухайлбал, "Торой банди", Тоорой банди" гэх зэргээр чухам аль нь зөв байх тухай асуудал юм. Судлаачид эдүгээ дээрх хоёр янзаар бичдэг боловч эдгээр хоёр үгний угга санаа нь нэг мэт санагдана. Судлаач Ц.Бавуудорж "Торой банди" гэж бичих нь зүйтэй бөгөөд "Тоорой" хэмээх нь гахайн зулзагын торой биш, сарлагийн торой биш, харин өөр утгатай. Тоорой банди хошуу нутгийнхаа ард түмэн өөрийн туүхийн ярих дуртай өвгөн байсан гэж Дарьгангачууд ярьдаг. Торой банди Торой би торойгоод л байлаа" залуудаа. Арван тавны цагдаатай адил мордоод л хулсан шаргатайгаа торойгоод л заларчих л эр юмсандаа хөө гэж ярьдаг гэнэ. Хүрээний шоронгоос оргож гараад арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэрэгт хөөгдсөн ба хулсан шарга морьтой байсан нь үнэн. Иймээс энэ домог бол үнэн болов уу гэж санана" гэжээ. Б.Я.Владимирцов "Монгол овогтны аман зохиолын жишээ" хэмээх номондоо Торойн дууг галигчлан тэмдэглэхдээ "Тора" хэмээх нутгийн аялгуугаар тэмдэглэжээ. Харин Г.Жамсранжав "Торой банди" хэмээх өгүүлэддээ "Тоорой" банди хэмээн бичиж "Тооройлох" гэдэг үгнээс гаралтай хэмээн тайлбарлажээ. Харин бид үзэхдээ дээрх хоёр нэр бол бичлэгийн хувьд хоёр өөр янзаар бичигдэж байгаа боловч угга санаа нэг байна. "Торой банди" хэмээх нь олны дундаас эр чадал, авхаалж самбаагаараа торойн гарсан банди гэсэн утга санааг агуулдаг бол Тоорой банди" гэдэг нь элсэн говь цөлд байгалийн хатуу шалгуурыг даван өнө удаан жил ургадаг мод бол "Тоорой" мод билээ. Тиймээс Монголчууд эр зоригийн модыг "Тоорой" хэмээн нэрлэдэг. Мөн Нанзад багадаа хүрээ хийдэд шавилан сууж байсан мэдээ бий, Тэгэхлээр "Тоорой банди" хэмээх нэр бол эр зоригоороо гайхагдан шалгарсан хүнд олгодог цол юм. Учир нь Нанзадыг нас барсны дараа 40 гаруй сайн эрчүүд өөрсдийгөө "Тоорой банди" хэмээн нэрлэж байжээ. Тэгэхээр "Торой банди", "Тоорой банди" хэмээх нь хоёулаа "шалгарсан, торойсон" гэсэн нэг утга санааг агуулж байна.
Эдүгээг хүртэл Дарьгангачуудын дунд Тоорой бандийн тухай олон домог түүхийг хүүрнэн өгүүлсээр байдаг. Тэдгээрийн заримаас энд өгүүлье.
Домог нэг. Нэг удаа Тоорой банди баяд ноёдын адуунаас авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэг ядуу хүнд морь өгчээ. Тэгээд тэр хүнд энэ морийг....газрын ....түшмэлийн адуунаас авсан юм шүү. Адуучин нь ирээд морио үзэж танивал Тоорой өгсөн" гэж хэлээрэй. Хэрэв морио авч явбал надад хэл хүргүүлээрэй гэж хэлээд явжээ. Удалгүй нөгөөх түшмэлийн адуучин ирээд морио үзэж таниад авахад нь "Тооройгоос авсан" гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай Тоорой бандид хэл хүргүүлжээ. Үүнийг сонссон Тоорой банди өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж байгаад 20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Тоорой банди "Төрийн бөөс" хэмээн аддаршсан бөгөөд баяд ноёдууд алдсан адуу малаа үзэж таниад "Тоорой өгсөн" "Тооройгоос авсан" гэвэл буцааж авдаггүй байсан гэдэг.
Домог хоёр. Тоорой банди хүрээний шоронгоос ардуудын тусламжгайгаар гараад Дарьгангаа чиглэж мордсон гэнэ. Түүний оргож зугтсаныг мэдээд арван тавны цагдаа хэмээн аддаршсан цэргүүд нэхэн хөөсөн гэнэ. Тоорой банди баригдахгүйн тулд зугтаасаар л байж. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад Дарьганга нутагт хүрчээ. Тоорой банди Алтан-Овоо буюу Дарь Овоонд нуугдах гэж бодсон бололтой, тэр ууланд гарсан гэнэ. Цагдаа нар ч мөн самбаатай эрс хойно, хэдийнээ мэдээд Дарь Овоог гурван талаас нь бүсэлжээ. Цагдаа нар бүслэлтийн аргад ихэд мэргэжсэн бололтой. Дарь Овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүй хэмээгээд, зүүн, баруун, хойно гурван талыг нь бүслээд уул өөд мацацгааж гэнэ. Гэтэл моринд сайн, арга самбаатай Тоорой банди цагдаа нарын бодлыг хөсөрдүүлэн, Дарь Овооны эгц уруу ажигч үгүй буугаад арилаад өгч гэнэ. Ийнхүү цагдаа нарын мэргэн гэсэн арга нь Тооройн хэцүүг дийлсэнгүйд уурласан бололтой уулан дээрээс ширүүхэн буугаад л бас нэхэж гэнэ. Нэхээд нэхээд яахав дээ! Тоорой банди бараа сураггүй арилж өгчээ! Алтан овоо буюу Дарь Овооны эгцхэн урд уруу нь буусан тод замыг Дарьгангачууд "Тооройн зам" хэмээн нэрлэдэг .
Домог гурав. Тоорой банди бас нэгэн удаа арван тавны цагдаад мөн л хөөгдөж байв. Тоорой банди цагдаа нараас зугтсаар байгаад морь нь муудсан гэнэ. Цагдаа нар ч гүйцэхээр ойртжээ. Гэтэл самбаатай сэргэлэн Тоорой банди их элсэнд ороод мориныхоо эмээлийг авч чөдөрлөж орхиод хэсэг үхэр байснаас нэгийг барьж унаад дээлээ эргүүлж өмсөөд цагдаа нарыг өөдөөс явж гэнэ. Гэтэл цагдаа нар түүнтэй уулзаад "Тоорой аль зүг рүү гарав" хэмэөн асуужээ. Тоорой хариуд нь "аа? Бүү мэд! Тоорой ч юм уу? Хэн ч юм бэ? бүү мэд, нэг ядарсан морьтой хүн урагшаа явж гарсан, тэр гүдгэрийн араар саяхан орлоо гээд алсыг заачихаад явчихсан" гэнэ. Цагдаа нар одоохон Тооройг барих минь гээд зөрөөд л ум хумгүй давхиж одоцгоожээ. Тоорой банди цагдаа нарыг тэгж хуурч өнгөрөөгөөд эргэж морио унаад зүг буруулан явжээ. Цагдаа нар үхэр унасан хүний зааснаар яваад яваад юу ч олсонгүй, бараа ч харсангүй тэр ч байтугай мөр ч олж үзсэнгүй гэнэ. Тэд хуурагдсанаа мэдээд түрүүчийн газраа ирэхэд үхрээс өөр юм байсангүй. Ингээд орой болж нар жаргаад цагдаа нар буцаж Тоорой банди тэднээс мултарч чаджээ.
Домог дөрөв. Тоорой банди Баяндэлгэрийн баруун биед хоёр сайн эр байдгийг дуулаад эрж сурж явсаар олж уулзжээ. Тоорой тэдэнтэй уулзаж мэндэлж, улмаар танилцаад та хоёрт авч чадаагүй юм байдаг уу? хэмээн асуужээ. Тэгэхэд цаад хоёр нь баруун хойно нэг баян тангадынхаас хурдан шарга морийг нь авч чаддаггүй юм гэжээ. Бас энэ нүхний мухрыг нь үзээгүй байгаа. Ийм л хоёр юм чаддаггүй улс даа гэж хэлэв. Ингээд Тоорой банди тэр айлаас хурдан шарга морийг нь нийлж хулгайлахаар тохиров. За тэр айлаас морийг нь авахаас өмнө нэг хонийг нь авч ирье! Та хоёрын нэг нь миний мориор яв! Миний морь хотных нь захад хүрээд л мөлхөод явчих нь. Тэгэхлээр нь хоттой хониноос нь нэгийг шүүрч аваад гараарай! харин чөх! гэж хэлж болдогтүй юм шүү! гэж захижээ. Нөгөө сайн эр хэлсэн ёсоор очиж нэг хонь шүүрч аваад дүүртэл нохой боорлож, сандрахдаа "чөх” гэтэл морь нь суга үсрэн хулгайч маань хонио тэврээд хотонд нь үлджээ, Морь нь эмээлтэйгээ эзэн Тооройдоо давхиад ирж, Тоорой ч нөгөөх маань хонио тэврээд хотонд нь үлдэж гэж мэдээд маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түүлгэж богцонд хийж ганзагалаад ноён хүний хувцас гаргаж өмсөөд баян тангадынх руу бараалхжээ. Тэр айлынхан за ноёнтон, хаанаас хаа хүрч явна вэ? манайд хулгай ороод барьж авсан гэх зэргээр л баахан юм ярьж байна гэнэ. Аа! Би эзний сангийн мөнгө хураагаад явж байна. Өнөө орой хөсөгнөөсөө салчихлаа, энд саатна л гэж сууж гэнэ. Ээ зайлуул! Тэгэлгүй яахав!? Ноёнтонд хоол унд орон байр... гээд их л хал болж байна гэнэ. "Ноён" /Тоорой/- тэр хулгайчаа илүү гэрт оруулаад, манаа гаргаад сайн харж бай! Миний юмыг ч гэсэн манаатай, хүлээтэйгээр тэнд оруулчих гэж. Тэгээд мөнгөндөө ойр унтана гэж илүү гэрт ор дэр засуулжээ. "Ноёнтон" дэрэн дээр толгой тавингаа унтаж хоёр манаа харсаар байгаад үүрээр дуг хийжээ. Тэр хооронд нь нөгөө нөхрийнхөө хүлээсийг нь тайлж, морио унуулаад богцтой чулуугаа ганзагалуулан явуулчихаад өөрөө, унтаа мэт байсан чинь өглөө сүйд майд болжээ. "Ноёны морь алга”, "хулгайч алга", "мөнгө алга" хэмээн үймж байна гэнэ. Ноёнтон сая л сэрж байгаа хүн болон босож, за эзний сангийн мөнгө алддаг ч зэвүүн хэрэг байна даа! Мөн ч тоогүй болж дээ! Толгойгүй гэсэн үг! Надад нэг хурдан морь байвал арга байна гэж хэлжээ. Гэтэл ноёнтон минь! аргалж үз! Аминд минь ор! Манайд нэг хурдан шарга морь байдаг юм. Түүнийг унаад яв, амь өршөөхийг л та хичээгээрэй гэж хэлээд Тоорой бандид баахан өргөл барьц өгч хурдан шарга морио унуулаад явуулжээ.
Домог тав. Хүрэхгүй, очихгүй газар үгүй байсан Тоорой банди өөрийн цаашдын хувь заяаг мэргэлүүлж зам мөр, хэтээ болгоолгох бололтой говийн их мэргэн ноён хутагтынд нэгэн удаа хүрэлцэн очиж ороход Ноён хутагт "Шагайт" зооглон сууж байсанд Тоорой мэнд амрыг нь асуун суужээ. Гэтэл ноён хутагт Тооройгоос үг ч хүлээлгүй, "Шагайт"-ынхаа шагайг мулт мушгаад нэг хоёр орхитол "морь" босчээ. Ноён хутагт тэр морио "морь" чигт нь нь Тооройд үг хэлэлгүй өгөөд санасанчлан уншлага залбирал үйлджээ. Түүнийг нь аваад Тоорой энэ мэргэн хутагт чиний амьдрал морин дэл дээр юм байна. Морин дээр хийморь чинь дэлгэрнэ. Морьтой нөхөрлө, морь чиний хань гэсэн айлттал байна гэж ухаараад буцсан гэдэг.
Эх сурвалж: mrfreedommm.blogspot.com