logo
Гадаадын иргэдэд биеэ үнэлсэн хэргээр монгол эмэгтэйг саатуулжээ

Гадаадын иргэдэд биеэ үнэлсэн хэргээр монгол эмэгтэйг саатуулжээ

2014/07/23
Гадаадын иргэдэд биеэ үнэлж байсан 49 настай А гэгч монгол эмэгтэйг саатуулсан талаар БНСУ-ын Умард Чүнчонь аймгийн цагдаагийн газар мэдэгджээ. А-гийн хамт долоон сэжигтнийг энэ төрлийн хэрэгт холбогдуулан шалгаж байнаа аж. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар, сэжигтэн А-г өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Узбекстан, Шри-Ланк зэрэг гадаад улсын нийт 13 хүнд бие үнэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. А нь солонгос хүнтэй гэр бүл болж БНСУ-д анх ирсэн бөгөөд гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрсэн учир ийнхүү биеэ үнэлж эхэлсэн хэмээн мэдүүлэгтээ дурьдсан байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш