Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг 06 дугаар сарын 09-нөөс 09 дүгээр сарын 01-ийг хүртэл зарлажээ. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, дэмжих, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхолыг өрнүүлэх зорилгоор зохион байгуулах энэхүү уралдааныг 9 дүгээр сард дүгнэх бөгөөд шалгарсан бүтээлийг Нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны уралдааны заавал дуулах дуугаар сонгох юм байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Жич: Уралдааны удирдамжийг Холбоотой файл хэсгээс татаж үзнэ үү
Жич: Уралдааны удирдамжийг Холбоотой файл хэсгээс татаж үзнэ үү