logo
Монгол-Канадын дугуй ширээний уулзалт болов

Монгол-Канадын дугуй ширээний уулзалт болов

2014/07/25

Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд нар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Канадын компаниудын төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийлээ.

Уулзалтад Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон ЭЗХЯ, УУЯ-ны холбогдох албаны хүмүүс уригдан оролцов.

Сайд Л.Болд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, тэр дундаа уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийж, нээлттэй яриа өрнүүлэв.

Сайд Ж.Бэйрд эл уулзалтыг цагаа олсон чухал арга хэмжээ гэдгийг онцлоод уулзалтад оролцсон монголын төлөөлөгчид болон Канадын хөрөнгө оруулалттай Оюу толгой, Сентерра Гөулд, Мажор Дриллинг, Кинкора зэрэг компанийн төлөөлөгчидтэй сонирхсон асуудлаар санал солилцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш