logo
Өнөөдрийн өнгө /2014.07.26/

Өнөөдрийн өнгө /2014.07.26/

2014/07/26
 Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 26. Бямба гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 30. Санчир гараг.  Өглөгт охин одтой, 9 улаан мэнгэтэй шар нохой өдөр.  Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран  5 цаг 27 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19) 

Сайн найзууд болон итгэлтэй хүмүүс чинь таныг баярлуулах болно. Танд ямар ч чиглэлгүй мэт мэдрэмж төрж магадгүй. хэлэлцээрийн асуудлыг сонгосноор танд сонирхолтой санаа төрөх болно. Та өөрийн чадвараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд танд багшлах боломж олдож магадгүй. Хэрэв та аль хэдийн багш болсон бол сонирхсон улсдаа аялах болон ажиллах боломж олдоно. Нууц амрагийн асуудал таныг сандаргаж магадгүй. Энэхүү нууцыг хадгалахын тулд амьдралынхаа чухал зүйлээс татгалзах нь танд сайн зүйл авчрахгүй. Хайртай хүнтэйгээ хэтийн төлөвийн талаар ярилц.

  Үхэр (4/20-5/20)    
Уснаас болгоомжил. Үхэрийн ордныхны өөртөө итгэх байдал болон өөдрөг сэтгэлгээ нь өнөөдөр дээд цэгтээ хүрнэ. Ямар нэгэн дипломын ажил бичиж, лекц тавих гэж байгаа хэн болгонд сансар огторгуйн эерэг нөлөөлөл үйлчилнэ. Шинэ байр худалдан авах, түрээслэхээр хайж байгаа хүмүүст санхүүгийн хувьд ч боломжийн тохилог олон байрууд тааралдана.
 

 

 Хамтатгах (5/21-6/21)

Анхааралтай өдөр. Энэ ордонд төрсөн хүмуүс хянуур сэрэмжтэйгээрээ алдартай хүмүүс. Таны энэ байдал өнөөдөр тоглоомонд хамгийн их туслах болно. Мөнгөний асуудалд хянуур ханд. Их хямдарсан бүтээгдэхүүнээс болгоомжлон, барааны шошгыг хадгалан, мөнгөнийхөө хариултыг сайн тоолж аваарай. Алдаа гарч болзошгүй бөгөөд одоо тохиолдох магадлал бүр өндөр байна.

 

 Мэлхий  (6/22-7/22)    

Та энэ өдөр сэтгэлийн хөдөлгөөнтэй байх бололтой. Боловсролын асуудлууд чухал байна. Зарим нэг нь удаан хугацааны сургалтаа дуусгаж, сургуулиа төгсөнө. Хөрш болон хамаатан, хадмуудтайгаа ярилцахдаа болгоомжтой бай. Учир нь нөхцөл байдал таны хяналтаас амархан гарах хандлагатай. Тиймээс магадгүй, та тэдэнтэй нөхөрсөг байдлаар харьцан яриагаа хязгаарлах нь зөв.



  Арслан (7/23-8/22)    

Хувьсамтгай өдөр. Өнөөдрийн байдал таны хувирч өөрчлөгдөж буй зан аашнаас ихээхэн хамаарна. Хэрэв та зарим нэг нөхцөл байдал хяналт тавихад хэт хүнд болж байгааг анзаарвал холдон яв. Дараа нь илүү эрүүл ухаантай болсон үедээ асуудлыг эргэн харж болно. Концерт тоглолт гэх мэт олон нийтийн арга хэмжээнд оролцох боломж олдож магадгүй ба таны өөртөө итгэх итгэлд маш сайнаар нөлөөлөх болно. Хэр их сандарч байгаа тань нэг их чухал биш нэг удаа тайзан дээр гараад л зүгээр болох болно.

 

 Охин (8/23-9/22)    

Сэтгэл хангалуун өдөр. Ерөнхийдөө амар амгалан ноёрхоно. Өглөөгүүр бүр заль мэхэнд өртөж болзошгүй. Гэр бүлийн гишүүдэд илүү анхаарал халамж шаардагдана. Түүнийг сонс. Аз завшаан энэ өдөр таныг дагана. Тиймээс дуртай төслөө хэрэгжүүл. Харилцаа холбоо чухал байна. Яриа хөөрөө бүр сэтгэл хөдлөл, дотно харьцаа, ойлголцлыг авчирна. Олон хүнтэй газраас хол бай. Гэр бүлийн амар амгалан байдлыг эрхэмлэ. Хүүхдүүддээ үлгэр сургамж ярих нь хүмүүжлийн нэг арга мөн.
 

 Жинлүүр (9/23-10/22)    

Та мөнгөө өөрөөсөө нууж хадгалахаас илүү замбараагүй үрдэг зан таны гэр бүлийн маргааныг үүсгэнэ. Та орлого ба зарлагаа нарийн тооцоолж тэмдэглэл хөтлөх нь мөнгөө арвижуулах арга замыг олоход тусална. Хүүхдүүдтэй холбоотой нэлээдгүй зардал гарна. Та нэмэлт орлогын талаар бодох цаг болжээ.




   Хилэнц (10/23-11/21)   

Завгүй өдөр. Гадуур дотуур гүйх ажилд бэлтгэлтэй байгаарай. Хэрвээ та маш их ажилтай зохицуулах олон асуудалтай бол хамгийн чухлаас нь түрүүлж эхлээрэй. Утсаар ярихаа багасгаад үүний оронд шуудан, е-мэйлээ ашиглаарай. Ингэснээрээ уулзалт, яаралтай дуусгах ажил дээрээ анхаарлаа хандуулах хэдэн цаг илүү гарах болно.

 


 Нум (11/22-12/21)    

Шинэ танилуудтай болох материаллаг байдлаа дээшлүүлэх суурь болж байсан урьдын тасарсан нөхөрсөг харьцаагаа сэргээхэд тааламжтай өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд алдаа хийх буруу тооцоо гаргах магадлалтай. Иймээс туйлын анхаарал болгоомжтой бай. Өнөөдөр айлд зочлох эсвэл зочид гэртээ хүлээн авахад таатай. Нойрсохын өмнө эрүүл агаарт зугаалах нь танд тустай.
 


 Матар (12/22-1/19)   

Танд амралт хэрэгтэй байна. Өөртөө шударга хандан, бие сэтгэлээ тэнхрүүл. Амьдралын эрчмээ багасган, тогтвортой алхмуудыг хий. Зүүд тань нэгэн зүйлийг хэлж магадгүй. Тиймээс энэ бүхнийг бичиж аваарай. Хойш тавьж байсан төлөвлөгөөгөө дахин эргэн харах нь ашигтай. Энэ үдэш хайр сэтгэлтэй учрах олон боломж байна. Чөлөөт цагаа ашиглан, хайр сэтгэлдээ умба.
 


 Хумх (1/20-2/18)   

Эерэг өдөр. Өглөөний гүйлт чинь таныг цэцэрлэгт хэд хэдэн сонирхолтой хүмүүстэй уулзуулна. Хэрвээ хэн нэгэн танаас хамтдаа гүйхийг санал болговол мэдээж та зөвшөөрөх хэрэгтэй. Тэгвэл чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөхөд таатай болно. Танд аз жаргал, хайр сэтгэл, онгод хийморийн үүд нээгдэж байна. Яг одоо болж буй бүх үйл явдлуудад шууд оролц, дараа нь л тунгаан бод. Мартчихаж магадгүй тул болж буй үйл явдлуудаа тэмдэглэж ав.
 

Загас (2/19-3/20)

Хэрвээ таны сонирхлыг улс төр татаад байвал орон нутгийнхаа зөвлөлдөх уулзалтад оролцож эхэл, бас олон нийтийн ажилд идэвхтэй оролц. Шинэ арилжаа наймаа эхлүүл. Учир нь хамтрагч тань урьдынхаасаа илүү өгөөмөр болсон байна. Тэрхүү наймаагаа сайн хийхийн тулд төвлөрөх бүх нөлөөлөх хүчин зүйлсийг ханга. Хэрвээ наймаагаа сайн хийж чадахгүй бол хайртай нэгнийхээ уурыг дарах аргыг эртнээс бэлдээрэй

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш