logo
ХХЗХ-ны Б.Балгансүрэн даргад эсэргүүцлээ илэрхийллээ

ХХЗХ-ны Б.Балгансүрэн даргад эсэргүүцлээ илэрхийллээ

2014/07/26
“Хаан жимс” амралтын газрыг Туул гол руу бохироо асгадаг гэх мэдээлэл нийтэлснийх нь төлөө Amjilt.com сайтыг энэ сарын 4-ны өдөр тодорхой шалтгаангүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос хаасан билээ.

Amjilt.com сайтыг хаасны учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус амралтын газрын 33 хувийг эзэмшдэг учраас тэр юм  Аmjilt.com сайт хаагдаад 21 хонож байгаа.

Төрийн алба хашиж байгаа хүн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаад бухимдаж Amjilt.com сайтын хамт олон өнөөдөр өглөө Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдэнд эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд “Б.Балгансүрэн даргаа Хуулиа биелүүлж бидэнд шудрага ёсыг өгөөч” гэсэн утга бүхий уриа лоозонг барьжээ. Сайтын ажилчид Amjilt.com-ын үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл  өглөө бүр Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдэнд эсэргүүцлээ илэрхийлэх юм байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш