Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр дуусч арлын Японоос эх орондоо ирж байгаа аж. Тэрээр угаасаа л сүржин гарчигтай мэдээнд дуртай бололтой “Японд Монголчуудын десант” буулаа хэмээх мэдээ гарч байсан бол буцахдаа харин чимээгүйхэн ирж байгаа нь ямар нэгэн доривтой үр дүн гараагүй бололтой.
Монгол сэтгүүлчдийн гадаад айлчлалаас айдаг нэг зүйл нь Монгол улсын төрийн далбааны стандартын асуудал байдаг бөгөөд Гадаад харилцааны сайд харин гайхмаар нь энэ удаагийн айлчлалд оролцоогүй явдал байлаа.
Хэзээнээсээ л буруу далбаанд ямар нэгэн хариуцлага тооцож элдэв үг хэл болдоггүй зангаараа бас л тоохгүй явж энэ удаагийн айлчлалд ч буруу далбаа залж яваад ирлээ.