Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. "Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал"-ыг баталж, индекс тооцоход шаардагдах мэдээлэл гаргаж өгөхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолд тусгагдсан "Сумдын хөгжлийн загвар"-ын дагуу аймгийн төвийн сумдаас бусад сумын хөгжлийн индексийг хүн амын тооноос нь хамааруулан 3000 хүртэл, 3001-5000, 5001-ээс дээш, онцлог сум гэж 4 ангилан, хөгжлийн индексийг нь 2 жил тутамд тооцож гаргана.
Хөгжлийн түвшинг нь тогтмол дүгнэж олон нийтэд зарлах нь орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд, мөн Засгийн газраас орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнг тооцоход гол үнэлэмж болно.