Нийслэлийн Засаг даргын санаачилгаар зургаадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатарт болох Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум өнөөдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд эхэллээ. Тус форумд оролцохоор Зүүн хойд Азийн зургаан улсын 120 гаруй төлөөлөгч манай улсад хүрэлцэн ирээд байгаа.
Форумын үеэр "Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд - 2014", "Ухаалаг Цахим-Засаглал ба Хотын үйлчилгээний чанарт Мэдээлэл Технологийн үзүүлэх үүрэг", " Ухаалаг Цахим-Засаглал ба Хотын үйлчилгээний чанарт Мэдээлэл Технологийн үзүүлэх үүрэг" зэрэг олон сэдвээр хэлэлцэн, санал солилцох юм.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын "Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил" форумын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нар оролцож байна.