Барилгын салбарт дахин осол гарч 18 настай эмэгтэй 13 давхраас унаж нас барлаа. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилга дээр энэ осол гарсан байна. Тухайн барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” компани ажиллаж байсан байна. Барилгын гадна фасад хийж байсан 18 настай эмэгтэй С нь барилгын тоног төхөөрөмж эвдэрсэний улмаас өндрөөс унаж амь насаа алдсан гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Г.Лхагвасүрэн хэллээ.
Дашрамд дурдахад, энэ жил нийслэлийн хэмжээнд 470 барилга баригдаж байгаа юм. Эдгээрээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 27 компани байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн. Дээрх барилгуудад НМХГ-аас шалгалт хийн үйл ажиллагааг нь зогсоох акт тавьж, торгууль ногдуулсан байна.