Намар болоход хууль хяналтын байгууллагын алба хаагчдын бас нэгэн сэтгэл түгшээдэг асуудал бол тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажил байдаг. Энэ сард л гэхэд Хэнтий аймгаас зохион байгуулсан Хяналт- нэгдсэн арга хэмжээний үеэр үүнтэй холбоотой олон зөрчлүүд илэрчээ. Тоо толгой нь цөөрч мөхлийн ирмэг дээр хүрээд байгаа тарвагыг хууль бусаар агнах, боловсруулах асуудал тасрахгүй байгаа нь тарваган тахал өвчин гарах гол шалтгаан болдог.
Тарвага агнах хууль ч хэрэгжихгүй болоод олон жил болж байхад заавал агнаж, зарж борлуулдаг, захиалдаг хүмүүс цөөрөхгүй байгаа нь намрын айдас болоод байна. Хэрвээ тарваган тахал өвчин гарах юм бол ямар их хор уршиг тарьдгийг бид олон жишээнээс мэднэ. Иймээс та бүхэн тарвага агнахгүй байхыг, хууль бусаар боловсруулсан мах авахгүй байхыг анхааруулж байна.