logo
Тусгай зөвшөөрлүүдийг цуцлажээ

Тусгай зөвшөөрлүүдийг цуцлажээ

2014/09/29

Aрхи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй баар цэнгээний газрууд холбогдох тогтоомжуудыг зөрчиж байгаа зөрчлийг холбогдох байгууллагуудын шалгалтаар илрүүлэн Тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хотын ерөнхий менежерт хүргүүлдэг билээ. Есдүгээр сарын байдлаар хууль тогтоомж удаа дараа зөрчиж байгаа талаарх холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын хүсэлтийг үндэслэн 15 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.Үүнд сүүлийн үед залуусын ихээр үйлчлүүлэх болсон "MINT" гэх мэт томоохон диско клуб ч мөн энэ удаа шалгалтанд бүдэрч тусгай зөвшөөрлөө цуцлуулсан байна.

Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах эрхгүй болдог бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас тогтмол хяналт тавьж уг шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн удирдлагыг захиргааны журмаар баривчлах хүртэл хуулийн заалтууд байдаг бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас энэ чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна гэж Нийслэлийн цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх тасгаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш