logo
Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэнэ

Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэнэ

2014/10/06
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2015 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогов. Ой тэмдэглэх ажлыг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталж, ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг тус хорооны дарга, Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

Ойн хүрээнд өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцааны түүхийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор Монгол Францын харилцааны товхимол хэвлүүлэн гаргах, хоёр талын хамтарсан археологийн судалгааны үр дүнд илэрч олдсон олдвороор хоёр оронд үзэсгэлэн гаргах, Монголын урлаг соёлын өв уламжлалыг Францад таниулах “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр бэлтгэж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш