Засгийн газрын ээлжит хуралдаанаас Пара спортын тамирчдыг “Инчеон-2014” паралимпийн Ази тивийн XI наадамд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зардлыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны төсвийн багцад зохицуулалт хийж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт даалгалаа.
14 хоногийн дараа эхлэх энэ наадамд манай улс спортын 9 төрлөөр 66 тамирчин, 22 дасгалжуулагч, хэвлэл мэдээлэл, штабын ажилтан нийт 118 хүний бүрэлдэхүүнтэй явахаар бэлтгэж байна.
Манай улс анх удаагаа суугаа волейбол, хонхот бөмбөгийн эрэгтэй баг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрөлд оролцох гэж байна.