logo
Азийн спортын их наадам өндөрлөлөө

Азийн спортын их наадам өндөрлөлөө

2014/10/06

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн спортын их наадам амжилттай болж өндөрлөлөө. БНСУ-ын Инчён хотноо зохион байгуулагдсан "Азийн наадам 2014"-т тус тивийн 45 улс орны 13 мянган тамирчид хүчийг үзэн өрсөлдөв. Манай улсаас  спортын 23 төрөлд 250 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорисноос  5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медалийн эзэд болж, медалийн чанараараа 45 улс орноос 16-д жагслаа.

Азийн наамдын хаалтын ажиллагааны үеэр Индонезийн Жакарта хотноо 2018 оны Азийн наадам зохиогдох товыг Азийн олимпийн хорооны ерөнхийлөгч зарлав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш