logo

"Sextortion" нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг мөн

2014/10/07
Интерполоос "Sextortion" буюу секс сүрдүүлгийн гэмт хэргийг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг мөн гэж зарлалаа. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид нь бүлгийн зохион байгуулалтад орсон буюу удирдагч, дарамтлагч, холбоо тогтоогч гэсэн гурван түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд Хонгконг, Сингапур, Филлипин улсын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд 58 хүнийг эрүүгийн хариуцлагад татаж 250 гаруй техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Урьдчилан сэргийлэх ажлыг зөв оновчтой зохион байгуулах нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл гэдгийг Интерполоос зөвлөж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш