logo
Монгол, Киргизийн Консулын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Киргизийн Консулын зөвлөлдөх уулзалт болов

2014/10/08
Монгол, Киргизийн ГХЯ-ны Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт 10 дугаар сарын 6-ны өдөр Бишкек хотноо боллоо.

Консулын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны Консулын албаны үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар протокол гаргав.

Уг протоколд Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Киргиз Улсын ГХЯ-ны Консулын газрын захирал Арсланбек Уметалиев нар гарын үсэг зурлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш