Apple хоёр дахь жилдээ Google-ийг ардаа орхиж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндээр шалгарлаа. Best Global Brands тайланд тусгаснаар $100 тэрбумаас өндөр үнэлгээтэй хоёр л брэнд байгаа нь Apple болон Google юм байна. Omnicom-ийн салбар нэгж болох Interbrand тус жагсаалтыг гаргахдаа гурван гол шалгуурыг тавьдаг аж. Тухайлбал тухайн брэндийн бүтээгдэхүүнүүдийн санхүүгийн үзүүлэлтүүдээс гадна хэрэглэгчийн сонголтод хэрхэн нөлөөлж байна, бүтээгдэхүүний үнийг өсгөж чадах эсэх зэргийг харж үнэлгээг гаргасан байна.
Apple-ийн үнэлгээ жилийн өмнөхөөс 21%-иар өсч, $118.9 тэрбумд хүрсэн бол Google-ийн брэндийн үнэлгээ мөн жилийн өмнөхөөс 15%-иар нэмэгдэж $107.43 тэрбум болжээ.
Хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн жагсаалтад технологийн компаниуд ихээхэн жин дарж байгааг IBM 4-рт, Microsoft 5-рт, Samsung 8-рт бичигдсэнээс мөн харж болохоор байна. Түүнчлэн автомашин үйлдвэрлэгчдээс Toyota (8), Mercedes-Benz (10), BMW (11), болон Honda (20) компаниуд бүгд эхний 20-д багтжээ. Эдгээрээс гадна гурван ч автомашин үйлдвэрлэгч хамгийн их өсөлттэй брэндүүдийн тоонд орсон байна. Тухайлбал Audi-ийн брэндийн үнэлгээ 27%, Volkswagen болон Nissan-ийнх аль аль нь 23%-иар өсчээ. Гэхдээ Facebook-ийн брэндийн үнэлгээ хамгийн их буюу 86%-иар өссөн бөгөөд 33-р байраас 29 рүү ахисан аж. Facebook-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо жилийн өмнөхөөс 14%-иар өсч 1.32 тэрбумд хүрээд байгаа юм. Мөн 2-р улиралд тус компанийн орлого жилийн өмнөхөөс 61%-иар өсч, $2.91 тэрбум болсон нь зах зээл дэх хүлээлтээс хавьгүй өндөр үзүүлэлт болжээ. Харин харилцаа холбооны салбарын аварга компани болох Huawei дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн жагсаалтад багтсан Хятадын анхны компаниар тодорсон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/