Францын эдийн засагч Жан Тироль зах зээлийн хүч нөлөө, зохицуулалтын талаар хийсэн судалгааны ажлаараа Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг хүртлээ. 1968 оноос анх олгож эхэлсэн энэ шагналыг 8 сая крон буюу 692,000 фунт стерлинг дагалдсан байна. Харин өмнөх шагналтнуудын насыг дундчилж авч үзвэл Тироль тэднээс 6 насаар залуу байна гэж BBC мэдээлэв.
Шведийн Шинжлэх Ухааны Академийн мэдэгдсэнээр улс орнуудын хууль хяналтын байгууллагууд болон шударга өрсөлдөөнийг зохицуулах газрууд ноён Тиролийн судалгааны ажлын үр дүнд үйл ажиллагаа явуулахад чиглэл болсон шинэ, цогц механизмтай болжээ. Мөн түүнийг өнөө цаг үеийн хамгийн нөлөө бүхий эдийн засагчдын нэг хэмээн тодорхойлсон байна.
Тиролийг судалгааны ажлаа хийхээс өмнө засгийн газрууд болон хууль хяналтын байгууллагууд монополь тогтоосон компаниудад үнийн хязгаар тогтоох, өрсөлдөгчдийг хамтран ажиллахыг хориглох гэх мэт энгийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байжээ. Харин түүний нотолсноор ийм арга хэмжээ авах нь зарим нөхцөлд сайн гэхээсээ илүү саар үр дүн дагуулдаг байна. Жан Тироль нь зах зээлд томоохон байр суурь эзэлдэг компаниудын үйл ажиллагааг хянах зохицуулалтын арга хэмжээг боловсруулах ажлаа 1980-аад оноос эхлүүлсэн аж. Мөн компаниудын хоорондох томоохон нэгдэн нийлэх үйл ажиллагааг хянах болон монополийг хэрхэн зохицуулах асуудлын хүрээнд голчлон ажиллажээ.
Дашрамд дурдахад Нобелийн шагналуудыг гардуулах ёслол Алфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12-р сарын 10-нд болох юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/