Өмнөд Солонгосын Samsung Electronics компани Wi-Fi-ийн өгөгдөл дамжуулах одоогийн хурдыг 5 дахин нэмэгдүүлэх технологийг хөгжүүлснээ зарлалаа. Тус компанийн мэдээлснээр инженерүүд нь дамжуулах хурдыг нэмэгдүүлэхэд саад болж байсан техникийн томоохон хоёр асуудлыг шийдсэн байна. Өөрөөр хэлбэл Samsung-ийн амлалт бодитой бол 1 гигабайт файлыг 3 секунд хүрэхгүй хугацаанд дамжуулах боломж бүрджээ.
Тус компанийн мэдэгдэлд онцолсноор инженерүүд нь 60 гигагерцийн Wi-Fi дээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн wi-fi системүүд 2.4 болон 5 гигагерцийн давтамж ашигладаг байна. Wi-fi-д олон төхөөрөмж холбогдсон үед хурд саардаг байдлыг хязгаарласны зэрэгцээ антенныг сайжруулснаар сигналыг илүү хол зайд, илүү чанартай дамжуулах боломж бүрдсэн гэж Samsung мэдэгджээ. Ямартай ч 60 гигагерцийн wi-fi стандарттай анхны бүтээгдэхүүнүүд 2015 онд зах зээлд гарна гэсэн хүлээлттэй байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/