logo
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

2014/10/15

Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татаж, Засгийн газрын шинэчилсэн бүтэцтэй уялдуулан дахин боловсруулахаар шийдвэрлэлээ. 

Дээрх хуулийн төслийг дагалдах хууль, тогтоомжийн төслүүдтэй хамт 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш