logo
G-Class-ийн борлуулалт өсч байна

G-Class-ийн борлуулалт өсч байна

2014/10/16
Mercedes-Benz-ийн G-Class нь АНУ-ын өрхийн дундаж орлогоос хоёр дахин үнэтэй бөгөөд 1979 онд анх танилцуулснаас хойш загварыг нь өөрчлөөгүй автомашин юм. Тус автомашины борлуулалт ч урьд өмнөх үеэс хавьгүй өндөр байна. Сүүлийн таван жилийн хугацаанд G-Class-ийн нийлүүлэлт 12,000 болж гурав дахин өссөн талаар Wall Street Journal мэдээлэв. Тэдгээрээс V12 хөдөлгүүртэй G 65 хамгийн үнэтэй загвар юм байна. Daimler тансаг зэрэглэлийн спорт автомашинуудынхаа загвар дизайныг өөрчилж байгаа ч гүйцэтгэх захирлынх нь хэлж байгаагаар G-Class-ийн хэлбэр хэвээрээ үлдэх нь ээ.


Анх цэргийн автомашинаас үүссэн, 115,400 ам.долларын үнэтэй энэхүү бартаат замын төмөр хүлэг нь чиг хандлагыг үл ойшоосноор алдах биш, харин ч ашигтай байж болохыг харуулсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

G-Class хамгийн их зарагддаг зах зээл нь АНУ бөгөөд нийт борлуулалтын тавны нэгийг бүрдүүлдэг ажээ. Олон улсад зарагдаж буй G-Class-ийн тал хувийг өндөр хүчин чадалтай хөдөлгүүртэйгээр захиалдаг аж. Ингэснээр үндсэн үнэ нь 137,150 ам.доллар болж өсдөг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш