logo
Бүртгэл, санхүү эдийн засгийн албаныхан чуулж байна

Бүртгэл, санхүү эдийн засгийн албаныхан чуулж байна

2011/09/20
Монгол Улсын Бүртгэл санхүү эдийн засгийн албаныхан таван жилд тутам улсын хэмжээний томоохон зөвөлгөөн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн ээлжит V уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ жилийн зөвөлгөөн Монгол Улсад Санхүү эдийн засгийн алба буюу Сангийн яам байгуулагдсны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгаа юм. Манай улсын хот хөдөө орон нутгийн санхүү, бүртгэлийн салбарт ажилладаг нийт 550 орчим албан хаагчид хүрэлцэн ирсэн бөгөөд салбарынхаа тухай хоёр өдрийн турш ярилцах аж. Тус зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэж МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар илгээлт ирүүлсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зөвөлгөөний нээлтэд оролцож үг хэлсэн юм.
Тэрээр, Манай эдийн засгийн бодит өсөлтийг 2011 онд 10.8 орчим хувь байхаар төсөөлж байсан. Гэвч  2011 оны эхний хагасын байдлаар эдийн засгийн бодит өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувьд хүрсэн нь ойрын жилүүдэд ажиглагдаагүй өндөр өсөлт хэмээн онцолсон.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш