logo
Ч.Мөнгөндалай 5200 км аялаад байна

Ч.Мөнгөндалай 5200 км аялаад байна

2014/10/21
Өөрийн мөрөөдлийг бодит болгож монголынхоо баруун 5 аймгаар 5500 км аялахаар зориг шулуудан гарсан Ч.Мөнгөндалай 4 сарын хугацаанд  5200 км аялаад Архангай аймгийн Тариат суманд ирээд байгаа юм. Одоо тэрээр Булган, Эрдэнэт, Хөтөл, Номгон, Дархан, Сүхбаатар, Борнуур гэсэн маршрутаар яваад 14 хоногийн дараа гэхэд Улаанбаатар хотод ирэх бөгөөд нийт туулах зам нь 6000 км болох юм байна. 

Монгол хүн бүр энэ залуугаар бахархаж, хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч хүн өмнөө тавьсан зорилоготой байгаад түүнийгээ биелүүлэхийн төлөө сэтгэл шулуудна гэдэг үнэхээр том амжилт.

Аялах явцдаа олон адал явдалтай учирч, олон ч хүмүүстэй танилцан, баруун аймагт Ч.Мөнгөндалай гэхээр “аан манай залуу юу?” гэж ярих хүн олон болжээ. Ямартай ч Ч.Мөнгөндалайд олны тусламж хэрэгтэй байна гэдгийг хэлж байсан юм.
Та бүхэн Ч.Мөнгөндалайд тусламж хүргэхийг хүсвэл 89179891 гэсэн утсаар холбоо бариарай.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш