МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга, Эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн, МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар хэвлэлийн бага хурал хийж ТЕГ-аас хийсэн мэдээлэлд няцаалт өглөө. ТЕГ нь Ерөнхий сайдын гар хөл болж, улс төрийн шинжтэй байгууллага болсон тохиолдлууд удаа дараа давтагдаж байгааг сануулав. Тухайлбал, Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал, Ерөнхий сайд ахлах зөвлөх Л.Гансүхээ эргэсэн асуудалтай холбоотойгоор АТГ-ын ажилтнууд, холбогдох иргэд, мөн сэтгүүлчдийг шалгаж байгаа асуудлыг дурдлаа.
Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээний хавсралт гэх гэрээг МАН хийгээгүй болохоо ч албан ёсоор мэдэгдэв. Ингэхдээ ТЕГ нь сөрөг хүчний байранд прокурорын зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж компьютерүүдийг нь хураасан, ажилтнуудаас нь шөнийн цагаар тулган шаардах замаар мэдүүлэг авч, гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг тараасан тул энэ асуудлаар прокурор болон холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахаар боллоо.
Түүнчлэн ТЕГ-аас нэр нь дурдагдаад байгаа Н.Дэмбэрэл болон МАН-ын нэг ч удирдлагаас тайлбар тодруулга авалгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл цацсаныг буруутгав гэж