logo
Цохилохоо больсон зүрхийг

Цохилохоо больсон зүрхийг "амилуулжээ"

2014/10/27
Австралийн мэс засалчид цохилохоо больсон зүрхийг ашиглан анх удаа зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсэн гэж мэдэгдлээ. Эмнэлгийн практикт тархины үхэл болсон нь батлагдсан ч зүрх нь цохилж буй хүний зүрхийг мэс засалд ашигладаг байна.

Сиднейн Гэгээн Винсентийн эмнэлгийн эмч нар цохилохоо болиод 20 орчим минут болсон зүрхүүдийг тусгай төхөрөөмжид хийн сэргээж, улмаар шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Мэс засалд орсон анхны өвчтөн Мишель Грибилас 10 жил залуужсан мэт сэтгэгдэл төрж байна, одоо би "өөр хүн" болсон гэж хэлсэн талаар BBC мэдээллээ. Эмч нар түүнд мэс засал хийснийхээ дараа шилжүүлэн суулгах  мэс заслыг хоёр удаа амжилттай хийсэн байна.

Цохилохоо больсон зүрхний үйл ажиллагааг сэргээдэг төхөөрөмжийг дэлхий улс орнуудад туршиж байгаа бөгөөд энэ нь амь аврагдаж буй өвчтөнүүдийн тоог 30%-иар нэмэгдүүлэх боломжтой ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш