“Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу "UB I love you" хэмээх орчин үеийн мюзиклыг 2014 оны 10 сарын 27, 28, 29-ны өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар Чуулгын тайзнаа толилуулна.
Тус мюзиклын зохиолчоор Т.Нидоль, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, найруулагчаар Олег юмов, туслах найруулагчаар П.Урнаа, хөгмийн найруулагчаар Д.Мөнхболд, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа бол гол дүрд “Universe Best Songs” төслийн Гран при шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нар Улаанбаатар Чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа ажээ.
“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл нь бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд өдөр бүр, хором мөч тутамд бие биенээсээ шаарддаг зүйл бол хариуцлага. Хурдацтай өсөн нэмэгдэж буй хотын хөгжлийг дагаад товлосон цагтаа ирж, хэлсэн үгэндээ эзэн болж, хариуцаж авсан ажлаа цагт нь биелүүлдэг хүмүүс энэ хотын эд эс нь байх ёстой. Бид энэ жүжгээрээ залуусыг хариуцлагатай нийгэмд уриалан дуудаж байгаа юм.
Тасалбар Нийслэлийн Улаанбаатар чуулгын билетийн кассаар болон 19001617 үнэгүй хүргэх бөгөөд 15000-20000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118411, 99996615, 89107887 дугаараас лавлаарай.