logo
Нийслэлийн иргэд хотоороо аяллаа

Нийслэлийн иргэд хотоороо аяллаа

2014/10/28

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр “Нийслэлийн өдөр”-өөр хүүхэд залуусыг Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцуулах аяллыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн аялалд Монголд сурч байгаа гадаад оюутнууд, Сэлбэ голоо цэвэрлэж үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болж буй 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг ангийнхаа хүүхдүүдийн хамт мөн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнууд оролцлоо. Оролцогчид Үндэсний түүхийн музей, Богдхан уулын Их тэнгэрийн амны хадны зураг, Ус сувгийн удирдах газрын Усны сургалтын төв зэрэг газруудтай танилцсан юм. Аяллын турш хотын соёл, хотын түүхийн талаар мэргэжлийн хөтөч-тайлбарлагчид танилцуулга хийж, оюутан залуус жуулчны хөтөлбөрөөр нэг өдөр аяллаа гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш