Тус мюзиклын нээлтийн тоглолтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэл, дүүрэг хороодын дарга удирдлагууд уригдана үзэж сонирхсон бөгөөд эрхэм зочид болоод үзэгчид мюзиклыг, үнэхээр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн гайхалтай уран бүтээл болжээ хэмээн талархал дэвшүүлсэн юм. Түүнчлэн жүжгийн төгсгөлд эрхэм зочид төлөөлөгчид уран бүтээлчидтэй уулзаж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ: Их хотын үзэгчид тэр дундаа залуучуудын соёл урлагийн боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байхаар Нийслэлээрээ овоглосон энэхүү чуулгыг бид дэмжиж ирсэн. “Тиймдээ ч бодлого төлөвлөгөөтэйгээр хөрөнгө оруулалтыг хийж бүрэн шинэчлэж үйл ажиллагааг нь эрчимжүүлсэн. Харин өнөөдрийн энэ “Үйлсийн сайхан Улаанбаатар” хэмээх орчин үеийн мюзиклыг үзээд, бид хийсэн хөрөнгө оруулалт болон баримталсан бодлого төлөвлөгөө маань нүдээ олсон ажил болжээ гэдэгт итгэл дүүрч, бахархах сэтгэл төрж байна. Үнэхээр Улаанбаатар чуулга маань залуучуудад зориулсан хоёр дахь уран бүтээлээ ийнхүү амжилттай тавьсанаараа залуучуудын театр болж чадсанаа бүрэн дүүрэн харууллаа.
Энэ дашрамд бас нэгэн чухал зүйлийг харж байгаа нь, Энэ цаг үеийн их хотын хөгжмийн ертөнцөд тэр дундаа дуулалт жүжиг буюу мюзиклын төрөлд шинэ үе ирсэнийг тус жүжгээс үзлээ. Түүнчлэн залуучуудын театр маань жинхэнэ утгаараа ажиллаж, энэ төвд олон арван авъяаслаг залуучууд гайхалтай уран бүтээлүүдээ туурвиж үзэгч түмэндээ оюуны их хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна”. хэмээсэн юм.