logo
Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

2014/11/03

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэншийдвэрлэлээ. Үүнд, 

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Уганда улс, Бүгд Найрамдах Руанда улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити улс, Бүгд Найрамдах Кирибати улс, Экваторын Гвиней улс, Бүгд Найрамдах Чад улс, Бүгд Найрамдах Маврики улстай дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналыг тусган дэмжихээр тогтлоо.
  •  Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөлтэй танилцаж, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу төслийн үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтлоо.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн  найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд хуралдаан дээр гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш