Хятадын үйлдвэрлэлийн салбарын өсөлт аравдугаар сард саарсныг албан ёсны судалгаа харууллаа. Тус улсын Үндэсний Статистикийн Товчооноос мэдээлснээр үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс есдүгээр сард 51.1 байсан бол аравдугаар сард 50.8 болж буурсан байна.
Энэ оны гуравдугаар улиралд урд хөршийн эдийн засгийн өсөлт 7.3% болж, сүүлийн таван жил гаруйн доод түвшиндээ хүрээд байгаа юм. Худалдан авагч менежерийн индексийг бямба гарагт танилцуулсны дараа China International Capital-ийн шинжээчид "Эдийн засгийн өсөлтийг арагш татаж буй хүчин зүйлүүд байсаар байна. Мөнгөний зөөлөн бодлого үргэлжилнэ" гэж мэдэгджээ.
Хятадын удирдлагууд хэрэглэгчдийн худалдан авалтыг нэмэгдүүлэхээр орон сууцны худалдан авалтад тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлэх, томоохон банкуудад олон тэрбумын санхүүжилт олгох зэрэг арга хэмжээ авахаа амлаад байна. Мөн тус улсын төв банк банк хоорондын зарим хүүг бууруулаад байгаа юм. Хятадын засгийн газар энэ жил эдийн засгаа 7.5%-иар өсгөх зорилт тавиад байгаа ч энэ зорилтыг биелүүлэхэд тун хүндрэлтэй гэж үзэх шинжээчид олон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/