УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ирэх оны төсөв нь хямралыг давах төсөв биш гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Учир нь 2008, 2009 оны хямралын үеэр манай улс төсвийн урсгал зардлаа 20 хувиар бууруулж байсан ч хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж байгаагүй. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсөвт урсгал зардлыг 800 тэрбум төгрөгөөр нэмж, хөрөнгө оруулалтыг 500 тэрбум төгрөгөөр хасчээ. Энэ нь төрийн албаны данхар бүтцийг танах чиглэлээр ямар ч санал оруулаагүй гэсэн үг юм.
Тэрээр ирэх оны татварын бус орлогод дотор хүү торгуулийн орлогыг дөрөв дахин нэмэхээр оруулж ирснийг энэ үеэр мэдээлсэн. 2015 онд аж ахуйн нэгжүүд, жолооч нарт тавьдаг торгууль дөрөв дахин нэмэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төсөвт тусгагдсан 58 тэрбум төгрөгийг 210 тэрбум болгохоор оруулж иржээ. Тэгэхээр "2015 он бол тасралтгүй хяналт шалгалтын он жил болох юм байна. Эдийн засгийн эрх чөлөө хаана байна. Энэ нь хяналт шалгалтыг дөрөв дахин нэм гэсэнтэй адил сонсогдож байна. Эдийн засаг хямарсан өнөө үед аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан. Гэтэл хяналт шалгалт хийх нэрийн дор иргэдийг дарамтлах замаар төсвийн орлогыг бүрдүүлэх гэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай байх нөхцөлийг хаана гэсэн үг" гэж Ч.Хүрэлбаатар гишүүн онцлоод ирэх оны төсвийг хамгийн ил тод бус төсөв гэж нэрлэсэн юм.