АНУ-ын шинээр ажилд орсон иргэдийн тоо 10-р сард 214 мянгад хүрсний зэрэгцээ 5.9%-тай байсан ажилгүйдлийн түвшин 5.8% болж буурсан гэж тус улсын Хөдөлмөрийн Яам мэдээллээ. Эдгээр нь дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын хөдөлмөрийн зах зээл сэргэж буйг илтгэсэн үзүүлэлт гэдгийг шинжээчид онцолж байна. АНУ-ын ажил олгогчдын шинээр ажилд авсан иргэдийн тоо 9 сар дараалан 200 мянгаас дээш гарсан нь 1995 оноос хойших хамгийн сайн үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. BBC-ийн мэдээлснээр тус улсад ажилгүй иргэдийн тоо 8 сая 995 мянга болсон буюу ажилгүйчүүдийн тоо сүүлийн 6 жилд анх удаа 9 саяас доош буужээ.
Энэ жил АНУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжихийн хэрээр хөдөлмөрийн зах зээлд ахиц гарсан ч дунд хугацааны сонгуулиар сонгогчид ажлын байрны талаар хамгийн их санаа зовж буй нь тогтоогдсон байна. Сануулахад, Америкийн төв банк эдийн засгийг дэмжих зорилготой бонд худалдан авах хөтөлбөрөө 10-р сард зогсоосон юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/