Үхлийн аюултай Эбола вирусийн халдвар авч, нас барсан хүний тоо 5,160 болж өссөн гэж ДЭМБ мэдээллээ. Гвиней болон Либер улсуудад бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо өсөхгүй байгаа ч Сьерра Леонд халдварын шинэ тохиолдол өндөр байгааг тус байгууллага тайландаа тусгажээ.
Эбола вирусээр нийт 14 мянга гаруй хүн халдварласны ихэнх нь баруун Африкийн орнуудын иргэд гэсэн тооцоог гаргаад байгаа юм. Тодруулбал Либерт халдвар авсан 2830 гаруй хүн, Гвиней болон Сьерра Леонд тус бүр 1100 гаруй хүн нас бараад байна. Харин Мали улсад Эболагаар халдварласан дөрвөн хүн, Нигерт найман хүн амьсгал хураажээ. ДЭМБ хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 7-нд тус вирусийн халдварын талаар тайлангаа танилцуулснаас хойш нас барсан хүний тоо 200-аар нэмэгдсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/