logo
Ерөнхий сайдад нэр дэвшигчээ УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчээ УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөнө

2014/11/17
Ардчилсан намын ҮЗХ хуралдан, намын дарга Н.Алтанхуяг ажлаа УИХ-ын дарга З.Энхболдод хүлгээлгэн өгч, Ерөнхий сайдад нэр дэвшигчээр ч.Сайханбилэгийг тодруулсан. Ардчилсан намын даргаар сонгогдсон З.Энхболд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар болон бусад гишүүд өнөөдөр ҮЗХ-ны хурлаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мөн АН-ынхан даваа гарагт Ерөнхий сайдад нэр дэвшигчээ дэмжүүлэхээр УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөн, Ерөнхий сайдаа томилох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Энэ үеэр  Ардчилсан намын дарга З.Энхболд Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг АН-ын бүлэг дэмжих ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш