Папуа Шинэ Гвиней улсад парламентын 15 гишүүнийг авлигын хэрэгт сэжиглэн саатуулжээ. Папуа Шинэ Гвиней Улсын Цагдаагийн байгуууллага болон Авлигатай тэмцэх газраас даваа гарагт тэднийг төрийн өмчийг хууран мэхлэх замаар, залилангийн аргаар шамшигдуулсан гэх үндэслэлээр шалгаж байна гэж мэдээлсэн юм.
Хамгийн сүүлийн үеийн байдлаар өнгөрсөн баасан гарагт парламентын гишүүн Жон Симоныг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Тэрээр Жаксоны нисэх онгоцны буудал дээр баривчлагдсан ба түүнийг баривчилсан цагдаагийн хэлснээр тэрээр хуурамч дүрээр хил давах гэж байсан байна. Түүнийг Вэйгани дүүргийн шүүх дээр авчирсан ба түүнийг хуульч нь 2000 кина буюу 780 ам.доллар төлж түүнийг батлан даалтаар гаргажээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд парламентын гурван гишүүний хэргийг амжилттай мөрдөж, гурван гишүүний гэм буруутайг тогтоож, улсад учруулсан санхүүгийн хохирлыг барагдуулсан байна. Тэдний дотор парламентын экс гишүүн Паул Тиинстэн есөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн бол парламентын экс гишүүн Хавила Кова, Комо Маргагима нар удахгүй ял сонсох нь тодорхой болжээ.
Авлигатай тэмцэх газраас түүний үйлдсэн хэргийн талаар мэдээлснээс үзэхэд 2012 онд тэрээр сонгуулийн компанит ажлын үеэр уг ажилд зориулсан мөнгөнөөс 86050 кина буюу 33580 ам.долларыг өөрийн эзэмшлийн хоёр компани руу хууль бусаар шилжүүлсэн байжээ.