logo
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

2014/12/02
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар эрүүл мэндийн төв, Засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн зөвлөл хамтран өнөөдөр сонсголын бэрхшээлтэй 29-р тусгай сургуулийн багш, ажилчид, сурагчдийг хамруулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Үзлэгээр цус, шээсний шинжилгээ, дотор, нүд, шүд, хэвлийн эхо, харшил, эмэгтэйчүүд болон нарийн мэргэжлийн оношлогоог хийж, мөн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн сурагчдад амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээ хийгдсэн юм.

Мөн энэ үеэр дүүргийн Халамжийн хэлтэсээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагч болон ар гэрийнхэнд “ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсйиг сэргээн засахад гэр бүлийн оролцоо”, “Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэг эмийн жагсаалт” зэрэг сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл өглөө.

Ийнхүү энэ удаагийн үйл ажиллагаанд оролцсоноороо тэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ болоод нийгмийн халамжийн үйлчилгээ, ХБИ-дэд төрөөс үзүүлж буй үйлчилгээний талаар илүү бодит мэдээлэлтэй боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш