logo
“Цөмөөхэй” балетын тасалбарыг худалдаанд гаргалаа

“Цөмөөхэй” балетын тасалбарыг худалдаанд гаргалаа

2014/12/03
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Монголын балетын хөгжил сан”, НЗДТГ-тай хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг  МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар арванхоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна. “Цөмөөхэй” балетад зориулж энэ шинэ жилийн хамгийн том гацуур модыг засч байгаа  бөгөөд үзэгч хүүхдүүдэд зургаа татуулах, амттаны мухлагт зочилж, балетаа үзэх боломжтой болно. Дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетын тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарсан бөгөөд ДБЭТ-ын кассаар суудлаасаа шалтгаалан 20 000 төгрөгөөс дээш үнэтэйгээр зарагдаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш