logo
Үндэсний бөхийн барилдаан болов

Үндэсний бөхийн барилдаан болов

2014/12/03

Британи дахь Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлгээс санаачлан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн Монголчуудын холбоотой хамтран 2014 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Британийн монголчууын дунд анх удаа “Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээн нь үндэсний бөхөө сурталчлах, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортыг хөгжүүлэхэд бөх сонирхогч иргэдийг татан оролцуулах зорилготой бөгөөд цаашид улирал бүр зохион байгуулах уламжлалт барилдаан болгохоор зорьж байгаа билээ.  

Энэхүү барилдаанд нийт найман бөх оролцон тойргоор барилдсанаас Булган аймгийн Тэшиг сумын харъяат, Аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ 7 даван түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харъяат, Сумын заан Н.Отгонбаяр 6 даван үзүүрлэн Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Лондонгийн наадмын “начин” Б.Хадбаатар, Төв аймгийн Эрдэнцогт сумын харъяат, залуу бөх С.Сайханхангай нар шөвгийн дөрөвт шалгарав. Элчин сайд Н.Тулга тус барилдааныг нээж үг хэлэхийн сацуу шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш