Өнөөдөр 09 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар 2014.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн "Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай" болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлнэ.
Хэлэлцэх эсэх:
1.Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2014.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
3.Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
5.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
6.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 17 гишүүн 2014.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
7.Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
8.Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
9.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
10.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
11.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/