logo
Испани улсад Эбола вируст халдварын тархалт зогссоныг ДЭМБ-аас албан ёсоор зарлалаа

Испани улсад Эбола вируст халдварын тархалт зогссоныг ДЭМБ-аас албан ёсоор зарлалаа

2014/12/04

2014 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 16001 хүн өвчилж, 5738 (36%) хүн нас барсан. Арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ.

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ.

Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 8 шинэ тохиолдол, 11 нас баралтаар нэмэгджээ.

2014 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Испани улсад Эбола вируст халдварын тархалт зогссоныг ДЭМБ-аас албан ёсоор зарлалаа.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш