logo
Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

2014/12/08

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр /2014.12.05/ Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Цэрэндашийн Цолмонг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Ганхуягийн Шийлэгдамбыг томилуулах саналыг Улсын Их Хурлын дэд даргад өргөн барив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш