Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 18. Ангараг гараг. Өглөгт охин одтой, 8 цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Болгоомжлох өдөр. Ажил төрөлдөө ухаалаг бус, эмх цэгцгүй, тэвдүү хандахад алдаа гарч, харин нийтийн, замбараагүй, тайван бус байдлаас машин жолоодоход аюул тулгарч болно. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад тохиромжтой өдөр биш. Машинтай хүмүүс нийтийн тээвэрт шилжин суусан нь дээр. Гэхдээ нийтийн тээвэр дэх бүдүүлэг, ичгүүр сонжуургүй занд тэр дор нь хариу өгөх гэж оролдсоны хэрэггүй. Хамт олон дотроо даруу төлөв байхгүй бол нэр төрд халгаатай.
Үхэр (4/20-5/20)
Сонирхолтой өдөр. Таны нэр хүнд мөн түүнчлэн нийгмийн боломж чинь нэмэгдэх бололтой. Улс төр сонирхдог ба амьдардаг дүүргийнхээ нэр хүнд бүхий удирдагч болохоор сонирхож байгаа бол хүмүүс таны зорилтыг маш ихээр дэмжиж байгааг мэдэж авах болно. Сурталчилгааны төлөвлөгөөндөө сайн нөхдөө оруул. Олон нийтийн арга хэмжээнд оролцолгүй, гэртээ хэн нэгэн онцгой хүнтэйгээ нам тайван байдалд оройг өнгөрөө.
Хамтатгах (5/21-6/21)
Эрсдэлтэй өдөр. Таны сонирхлыг татдаг ажил эсвэл үйл хэрэг, биеийн хүчний ихээхэн ачаалал шаардах тул таны хүч чадлыг бүрэн сүйрүүлж магадгүй. Харин амжилтанд хүрэх тэмүүлэл эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр яарах, самгардахыг тэвч. Хулгай дээрмээс болгоомжил. Орой үдшийн цагаар ганцаар бүү яв.
Мэлхий (6/22-7/22)
Хянуур өдөр. Мөнгөний асуудалд орсон бол мэргэжлийн хүнээс болон бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй өөрийн хамгийн сайн мэддэг хүмүүсээс зөвлөгөө ав. Ямар нэг том зүйл худалдаж авахаасаа өмнө сайтар нягтал. Авсныхаа дараа таалагдахгүй болоод буцааж өгөхөд маш хэцүү байх болно гэдгийг сана.
Арслан (7/23-8/22)
Хоёрдмол өдөр. Та аль болох хурдан санхүүгийн зөвлөгчтэй цаг тохирч уулзсан нь дээр. Арслангууд бол бусад ордуудаас сайн мөрөөдөгч. Ялангуяа хайр дурлалын тал дээр.Дэлгүүр хэсдэг хүмүүс сэтгэл хөдлөлөөсөө болоод мөнгөө үрэхээсээ болгоомжил, учир нь та одоо олсон орлогоо чухал биш зүйлд үрэх төлөвтэй байгаа болохоор. Хурц, гярхай ухаан тань танд хэцүү дарга эсвэл үйлчлүүлэгчдийг зохицуулахад танд тусална. Нөхцөл байдлын тухай үнэн хэлдэггүй, мөн хэт хэтрүүлдэг хүмүүсээс холхон шиг байх хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Сэтгэл ханамжтай өдөр. Өөрийгөө бодолгүйгээр хайртай хүнийхээ болон ойр дотныхоо хүмүүсийн төлөө алхам хийж, анхаарлаа тэдэнд хандуул. Та илүү энхрий ялдам байна. Энэ үед гоо сайхны мэдрэмжээ үнэлж цэгнэнэ. Гэр бүлийн шугаманд асуудлууд төвөгтэй байвал та амар тайван тогтвортой байдлыг бий болгоход бүхий л арга хэмжээг ав. Харилцаан дахь мэдрэмтгий, үнэнч зан ердийнхөөс илүү чухал байна.
Жинлүүр (9/23-10/22)
Дунд зэргийн өдөр. Өглөө юм уу орой хэсэг хугацаанд эрүүл агаарт гарахыг хичээ. Өнөө орой гадагш гарахаар төлөвлөсөн байсан жинлүүрийнхэн өөр нэг сонгох хувилбартай байсан нь дээр. Нийгмийн үйл ажиллагаа хойшлуулагдах юм уу цуцлагдаж магад. Хэрэв оронд нь зохиох ажил таны санаанд нийцэхгүй байвал өөрийн хүсч байгаа амрах хувилбар, үзвэрийг сонго.
Хилэнц (10/23-11/21)
Ээлтэй өдөр. Гарсан боломжийг өөрөөсөө бүү түлх. Харах ёстой хүн нь таны мэдлэг чадварыг олж харах болно. Дараа нь юу гарах бол хэмээн санаа зовнин суулгүй, тулсан ажил болгоноо цаг тухайд нь сайн гүйцэтгэж дуусга. Өндөрлөгт гарсныхаа дараа та өөрөө хэрхэн энэ бүхнийг хийснээ ч гайхаад барахгүй. Энэ тийм их чухал юм гэж үү? Олсон ололт амжилтаа алдахгүй байх нь л хамгийн чухал билээ. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд засвар оруулах хэрэг гарч мэднэ.
Нум (11/22-12/21)
Уран цэлмэг өдөр. Асар том зүйлийг хүсэж мөрөөднө. Та хүссэнээ авч чадах учир толинд хараад итгэл дүүрэн инээмсэглэлийг өөртөө бэлэглээрэй. Туслах хүмүүсээр та өөрийгөө хүрээлүүлсэн учир тэдэнд нээлттэй, үнэнч шударга хандаарай. Та өөрийн гэсэн бизнесийн замыг нээж, амжилт амжилтыг өөрийн талд оруулж чадна. Харин бизнесийнхээ эрх ашгийн төлөө амралт зугаалганд явах ажлаа хойшлуулах хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Төвлөрсөн өдөр. Бизнөсийн тохиролцоо өвөрмөц орчинд явагдана. Үйлчлүүлэгчтэй уулзахдаа та хүүхдээ олон нийтийн арга хэмжээнд авч явах бөгөөд гэнэтийн байдлаар гэрээ байгуулж чадна. Амьдралын бүх зүйлээс боломжийг хайж бай. Яагаад гэвэл гэнэтийн юм тусалж магадгүй. Сайн дурын аль нэгэн газар ажиллах нь таны нэр хүндийг нэмэгдүүлнэ.
Хумх (1/20-2/18)
Таатай өдөр. Үдэш гэхэд та ашигтай гэрээнд гарын үсэг зурж өөрсдөдөө ч мөнгө олж, бусдад ч мөнгө олох боломж олгоно. Хэрэв та ирээдүйтэй ажил хэрэгт хувийнхаа үйл ажиллагааг оруулан, маш өндөр түвшинд сэтгэх юм бол хүссэн бүхнээ биелүүлж чадна.
Загас (2/19-3/20)
Анхаарал шаардсан өдөр. Бусадтай харьцахдаа тактиктай байж, хэрүүл маргаанаас зайлсхий. Хэрэв та өөрөөсөө илүү соёлтой хүнтэй харьцаж байгаа бол бизнесийн харилцаа тань төвөгтэй болж хүндэрч мэдэх юм. Чухал хэргээр уулзах гэж буй хүнийхээ хаанаас ирсэн, ямар орчинд өссөнийг нь мэдэхгүйгээр уулзах нь ухаалаг алхам хэрхэвч биш. Тэр хүнийхээ тухай мэдээлэл олоход бүх эрч хүчээ зориул.