Хятадын цагдаа нар зургаан эмэгтэйг хоёр жилийн турш зооринд хорьж, хүчирхийлэн хоёр эмэгтэйг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн эрийг баривчилжээ. 34 настай гал сөнөөгч Ли Хао дөрвөн жилийн өмнө Хенаний Луоянг хотод худалдан авсан зоорьныхоо доор хоёр өрөө ухаж гаргасан байна. Дараа нь тэрээр эмэгтэйчүүдийг хулгайлжээ. Тэдгээр эмэгтэйчүүд бүгд шөнийн клуб, баранд ажиллаж байсан гэнэ.
Лигийн тавьж явуулсан эмэгтэй цагдаад хандсаны дараа түүнийг баривчилсан байна.
Хятадын цагдаа нар Лиг энэ сарын зургаанд баривчилснаа баталсан бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. “Metropolis Daily” сонинд мэдээлснээр тэдгээр эмэгтэйчүүдийг Луоянг хотын иргэд оршин суудаг дүүрэгт байшингийн сууриас доош дөрвөн метр гүн зооринд хорьж байжээ. Энэ сонинд нийтэлснээр Ли эмэгтэйчүүдийг удаа дараа хүчирхийлж, тэднийг сул дорой байлгахын тулд хоёр өдөрт нэг удаа хоол өгдөг байсан байна. Харин тэрээр эмэгтэйчүүдийг өөр хүнтэй мөнгөөр унтуулах хэрэгцээ гарсан үедээ тэднийг явуулдаг байжээ. Энэ боломжийг ашиглан 23 настай эмэгтэй зугтаж чадсан байна. Тэрээр цагдаа нарт зоорь хаана байдгийг зааж өгчээ. Цагдаа нар тэндээс гурван эмэгтэйг олсон байна. Мөн тэд зоорьны буланд булсан хоёр эмэгтэйгийн цогцсыг илрүүлжээ.
Ли эхнэр хүүхэдтэй тухай гэсэн мэдээлэл байгаа бөгөөд түүнийг хотоос гаран зугтах гэж байхад нь баривчилсан байна. Луонянг хотын олон нийтийн аюулгүйн албаны ажилтан цагдаа нар Лигийн сэтгэцийн байдлыг шалгаж байгаа хэмээн “China Daily” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Э.АМАР