logo
32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

2014/12/18
Улаанбаатар хотын Цагдаагийн газарт 2014 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1493 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 7 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 13, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 11, осол 12 гарч 15 хүн гэмтсэн байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш