logo
Зам тээврийн яамд хууль бус хоморголон халалт эхэллээ

Зам тээврийн яамд хууль бус хоморголон халалт эхэллээ

2014/12/24

Тус яамны төрийн нарийн бичгийн дарын үүргийг түр гүйцэтгэгч Бямбажав дөнгөж сая тушаал гаргаж яамныхаа дөрвөн том газрын дарга нарыг ажлаас халсан нь тус яамыг бужигнуулж эхлээд байна. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б. Галбадрах, Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга Б.Жаргал нарыг үндэслэлгүйгээр халжээ. Бямбажав нь өмнө Хяналт үнэлгээ шинжилгээ, дотоод аудитын газрын даргын алба хашиж байсан бөгөөд одоо Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байхдаа ийм тушаал гаргаж, газрын дарга нараа хоморголон халсан нь олон хүний дургүйцлийг хөдөлгөж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан бололтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш