logo
Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа

Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа

2014/12/31
Монгол Улсын  Засгийн газрын энэ оны отгон хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан яам бүрийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. 14 яам тус бүрийн тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, гол зорилтыг тодорхойлж, дотоод нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүрэг, эрхлэх ажил, үйл ажиллагаа, яам хоорондын болон нутгийн захиргааны байгууллагуудтай харилцах уялдааг хөтөлбөрт тусгажээ. Энэ баримт бичгийг баталснаар яамдын удирдлагын үйл ажиллагаа жигдэрч, ажилтан бүрийн үүрэг тодорхой болж, хариуцлага тооцох механизм бүрдэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш