logo
Шарапова Бристбэний олон улсын тэмцээний шигшээд үлдлээ

Шарапова Бристбэний олон улсын тэмцээний шигшээд үлдлээ

2015/01/10

Мэргэжлийн теннисний Австралийн Бристбэн хотноо болж буй Бристбэний олон улсын нээлттэй тэмцээн үргэлжилж байна. "2015 Brisbane International" тэмцээний агас шигшээд ОХУ-ын Мария Шарапова, Серийн Ана Иванович нарын шилдэг теннисчид шалгарлаа. Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй ОХУ-ын Мария Шарапоав Украины залуу теннисчин Елина Свитолинатай, хоёрт эрэмбэлэгдсэн Сербийн Ана Иванович АНУ-ын Лепченкотой шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм.  

Украины 20 настай Свитолинагийн хувьд шөвгийн наймд тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Германы Керберийг 4:6, 7:5, 6:3-ын харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгараад байна. Хагас шигшээ тоглолт өнөө шөнө болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм. ОХУ-ын Мария Шарапова, Сербийн Ана Иванович нарын хувьд тэмцээнээ хоёрдугаар тойргоос эхлүүлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш