logo
Монгол бүсгүйн нүцгэн зургийг тараасан залууг баривчилжээ

Монгол бүсгүйн нүцгэн зургийг тараасан залууг баривчилжээ

2015/01/12

Гадаадад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа монголчууд гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох тохиолдол нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотой нэгэн хэрэг саяхан Өмнөд Солонгост амьдарч байгаа нэгэн монгол бүсгүйд тохиолдсон аж.

Тэрээр тус улсын Жонгжү хотод амьдардаг бөгөөд нэгэн узбек залуутай үерхэж байжээ. Бүсгүй эцэст нь тэр залууд дотно харьцаагаа дуусгах талаар мэдэгдсэнээс энэхүү хэрэг болсон гэнэ. Өөрөөс нь харилцаагаа таслах гэсэн хүсэлтийг сонссон узбек залуу Монгол бүсгүйн амьдардаг байрны цонхоор түүний нүцгэн байгаа бичлэгийг нууцаар дүрс бичлэг хийж  авсаанаа зураг болгон хувиргаж найзууддаа илгээжээ.

Гэмт үйлдлийн хохирогч болсон бүсгүй тус улсад хууль бусаар амьдардаг тул энэ тухай цагдаагийн газар мэдэгдэж чадахгүй байсан гэнэ. Гэвч  тухайн гадаадын иргэн нь гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд түүний хувь хүний тухай мэдээллийг чандлан нууцалж, цагаачлалын албанд шилжүүлэлгүйлгээр хэргийг шийдэх хууль Өмнөд Солонгост үйлчилдэгийг түүнд  хууль сахиулагчид ойлгуулснаар, тэрээр өргөдөл гаргаснаар узбек залууг саатуулаад байгаа ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш