logo
Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэнэ

Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэнэ

2015/01/13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав. Уг зарлигт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой 2015 онд тохиож буйтай холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт чиглэл болгожээ.

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг 2015 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Ойг угтан түүхэн ялалтын үнэ, цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, ойн медаль гаргах, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна.

Мөн уг түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүрэг болгов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш